|
Дөнгөж гарч ирж байгаа зах зээл буюу бага орлоготой
зах зээл нь голдуу дараах бүтээгдэхүүн үйлчилгээнд гол анхааралаа
хандуулдаг.Үүнд: овернайт
зээлүүд, хадгаламж, бага өртөгтэй орон сууцны зээлүүд гэх мэт ...Энэ нь ихэнх Монголын банк
санхүүгийн байгууллагуудтай эн дүйцэж байгаа юм.
|
Арилжааны
банкны зах зээлийн сегментчилэл
Энэ удаагийн судалгаагаар бид дээрх сумаар заасан
сегментийн өртөг тооцоолох аргачлалыг авч үзэх болно.
Өртөгийг
оновчтой тооцоолох нь ямар ач холбогдолтой юм бэ ?
Ernst and
Young –ийн мэргэжилтэнүүд аливаа байгууллага дах өртөг
тооцоолохын ач холбогдолыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
·
Удирдлагын тайланд зайлшгүй байх ёстой
орц/ банкны өргөн цар хүрээтэй байгаа үйлчлүүлэгч харилцачидыг адил төрлийн үйл
ажиллагаа явуулдаг бизнесийн сегментүүдэд ангилах, холбогдох өртөгүүдийг
бүтээгдэхүүнүүдэд хуваарьлаж өгөх/
·
Өртөг нь үйл ажиллагаан дээр суурилсан
удирдлага болон хяналтын процесст тусалдаг/байгууллагын үйл ажиллагааны бүхий
процессийг таних үйл явцад анхааралаа хандуулдаг/
·
Бүтээгдэхүүнүүдтэй холбоотой өртөгийг
тооцоолдог
Бүтээгдэхүүний өртөгийг 3 зорилгын
хүрээнд таниж болно гэж судлаачид үздэг. Үүнд :
-Хувьцааг үнэлэх явцад зориулагдсан бүтээгдэхүүний өртөг
тооцоолол
-Удирдлагын тайлангийн зорилгын доор
бүтээгдэхүүний өртөг тооцоолол
-Шийдвэр гаргах болон стратегийн
төлөвлөгөөний зорилгоор бүтээгдэхүүний өртөг тооцоолол
·
Шийдвэр гаргах үйл явцыг тодорхой
мэдээлэллээр ханган дэмжиж өгдөг.
Мөн Ernst and Young –ийн мэргэжилтэнүүдийн өртөгийн удирдлагадаа дараах 3
объектыг анхаарч өгсөнөөрөө байгууллагын зорилгод нийцтэйгээр өртөгөө удирдаж
чадсан байдаг.
·
Өртөг болон ашигт байдлыг сайтар таних
тодорхойлох ойлгох
·
Өртөгийг бууруулах боломжуудыг сайтар
судлах мөн таних
·
Үнэлэх аргыг сайжруулсан мөн хөрөнгө
оруулалтын менежментийг сайжруулах
1990 ээд оны үед Англи болон Канадад арилжааны банкны
ихэнх өртөгийг тогтмол зардалууд бүрдүүлнэ гэж үзэн тухайн тогтмол зардалуудаа
л бүтээгдэхүүн үйлчилгээнд хуваарьлачихвал өртөгийг үнэ зөв тооцоолсон
бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна гэж үздэг байв.
Гэвч энэ нь цаг явах тусам өөрчлөгдөн хувьсаж байсан
нөхцөлтэй нийцгүй болж өрөөсгөл ойлголт болох нь тодорхой болсон юм.
Өртөгийг
тооцоолоход юуны өртөгийг тооцоолох, хэнд зориулан өртөгийг тооцоолох яаж
тооцоолох, хэзээ тооцоолох гэсэн асуултанд төвлөрөн ажиллласанаар өртөгийн
системийг бий болгож өгнө. Харин энэ
удаагийн судалгаагаар бид ямар өртөгийг ,яаж тооцоолох гэсэн 2 сэдэв дээр
анхааран төвлөрөх болно.
Ямар төрлийн өртөгүүд байдаг вэ ?
Аливаа байгууллагын өртөг дээрх шинж
чанарыг өөртөө агуулж байдаг. / Хувьсагч болон тогтмол шинж чанартай өртөг/
Үүнээс тогтмол шинж чанартай өртөг нь
үйл ажиллагааны түвшингээс үл хамааран байнга нэг түвшинд тогтмол байдаг үйл
ажиллагааны түвшин нэмэгдэх тусам нэг нэгжид ногдох өртөг нь нэмэгддэг төрлийн
өртөг байдаг.
Харин хувьсагч шинж чанартай зардал
гэдэг нь үйл ажиллагааны түвшингээс хамааран ихсэж багасан хувьсаж байдаг
зардал байдаг , энэ зардал үйл ажиллагаа ихсэлээ гээд нэг нэгжид ногдох зардал
нь багасдаггүй.
Яагаад
арилжааны банкны өртөг тооцоолох аргачлалыг анхаарах шаардлагатай вэ ?
Банкны системийн удирдлагын
менежментэнд анхаарах ёстой 3 гол зорилго байдаг. Үүнд:
-Ашигт байдал/орлого
-Эрсдэлийн удирдлага
- Банкны нөөцийн өсөлт
Өртөгийн тооцоолол нь эхний
хэсэгтэй буюу ашигт байдалтай үйл ажиллагааны зардалыг тооцож байхад холбогдож
өгдөг. Ашигт байдал нь 2 талын нөлөөн доор байдаг нь тодорхой болж байна. Нэг талаас ашгийн
менежмент нөгөө талаас өртөгийн менежмент. Банк хооронд гарч ирж байгаа орлогын
том ялгаа нь тухайн банкууд өртөгөө хэрхэн тооцож байгаа аргачлал болон өртөгөө
удирдаж байгаа байдлаас ихээхэн хамаардаг. Өртгийн мэдээлэллийг хангахад нягтлан бодох
бүртгэлийн нэг төрөл болох өртгийн бүртгэл нь амин чухалд тооцогдоно. Өртгийн
бүртгэл нь харин үйл явцыг хянах , зардлыг бүртгэх, хуваарьлахтай холбоотой
цогц ойлголт юм. Арилжааны банкуудын хувьсагч зардлалыг тодорхой харуулахын тулд дараахуудыг ашиглаж
болно.
|
Хувьсах
үзүүлэлтүүд
|
N
|
Үйл
ажиллагаануудын тоо ширхэг
|
|
i,j
|
Үйл
ажиллагаануудын дугаар I,
j=1,2,3,……..,n
|
|
|
M(i)
|
Нөөцийн
категорын дугаар
|
|
|
m(i),m(j)
|
Үйл
ажиллагаа тус бүрт зарцуулагдаж байгаа нөөцийн категори m(i),m(j)=1,2,3……….., M(i)
|
|
|
Нөөцийн
параметр
|
Vm(i)
|
m(i)
нөөцийн
бууралтын үнэ цэнэ
|
|
R(I,m())
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Өртөгийн
параметр
|
Dm
|
Хүний
нөөцийн бус шууд зардал
|
|
Dl
|
Хүний
нөөцийн шууд зардал
|
|
|
RC
|
Шууд бус
өртөгийн нийт үнэ цэнэ
|
|
|
Delta C(i)
|
iүйл ажиллагааны бууралтын
зардал
|
|
|
C(i)
|
I үйл ажиллагааны нийт өртөг
|
|
|
С(j)
|
Зээлийн
нийт өртөг
|
Арилжааны банкны
шууд зардалыг хуваарьлах
Үйл ажиллагааг явуулахад орж байгаа арилжааны банкны шууд
өртөгүүдийг дотроо хамруулж байна.
1. J объектын
Хөдөлмөрийн шинж чанартай биш шууд бус зардал
Y (i)-хөдөлмөрийн бус шууд зардалын нэгж бүрийнх нь үнэ.
G(I)-хөдөлмөрийн бус шууд зардалын нийт нэгжийн тоо
w-бүтээгдэхүүн
эсвэл үйлчилгээг гаднаас оруулж ирэхэд зарцуулсан үнэ.
2.
J
бүтээгдэхүүний хөдөлмөрийн шууд өртөг
J –бүтээгдэхүүний хүний хөдөлмөрийн нийт зарцуулсан цаг
p-хүний хөдөлмөр тус бүрт зарцуулсан хөдөлмөрийн хөлс
r-стандарт цалин дээр нэмэгдэл болгон олгосон урамшуулал
цалин
Капиталын өртөг, татварын өртөг, шууд хөдөлмөр, тусгай
сангууд, хадгаламжийн эсрэг нөөцүүд;
Арилжааны банкны шууд бус өртөг
Арилжааны банкуудын шууд бус өртөгийг дараах байдлаар
ангилна. Эхнийх нь : удирдлагын
болон үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд –энд голлон газар, мэдээлэллийн
систем, хүний нөөц, удирдлагын менежмент болон мракетинг зэрэг үйл
ажиллагаануудыг дотроо хамруулж явна.
Капиталын элэгдүүлэлт, хорогдуулалт болон татвар
Хамгийн сүүлийн байдлаар энергийн эх үүсвэр болон хүч
1.
Нөөцийн өртөгийг нөөцийн өртөгийн санд хуваарьлах
2.
Нөөцийг захиран зарцуулах шалтгаануудын
түвшинг тооцоолох
3.
I
үйл ажиллагаанд m(i)
нөөцийн өртөгийг хуваарьлах
4. I Үйл ажиллагааны
нийт өртөг
5. Үйл
ажиллагааг үүсгэгч шалтгааны түвшин
6.
Үйл ажиллагааны өртөгийг объектод эсвэл
дараагийн j үйл
ажиллагаанд хуваарьлах
7.
Хэрэв j нь эцсийн өртөгийн объект биш бол j –ийн өртөг нь
8. J
үйл ажиллагааг үүсгэгч түвшин
9.
J
–ийн өртөгийг дараагийн үйл ажиллагаанд эсвэл к объектод хуваарьлах
10.
Өртөг гэдэг маань
өөрөө маш өргөн цар хүрээтэй ойлголт юм. Энэ удаагийн судлагаагаар өртөгийн
ямар ойлголт дээр төвлөрөх вэ ?
Өртөг гэж юу вэ ?
·
Өртөгийг өргөн утгаар нь өртөгийг бууруулах
гэсэн оролдлого болон өртөгийн хянах менежментийн зарцуулалтыг оролцуулан
үйлдвэрлэл үйл ажиллагааны өртөг юм. Харин товчхон тодорхойлбол өртөг нь
бүтээгдэхүүний өртөг юм.
·
Арилжааны банкны хувьд өртөг нь
бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх сувгууд/салбарууд/, тооцооны төвүүд болон багцын
өртөгүүдийг дотроо хамруулж байгаа боловч маркетингийн зардал, шинэ техник,
технологийн ашиглалт зэргээс хамаарч шууд бус зардалын хувь хэмжээ их байдаг.
Арилжааны банкы хувьд шууд бус зардал буюу өртөгийг хуваарьлах нь нэн түрүүнд
шийдвэрлэх асуудлуудын нэгд зүй ёсоор орно.
·
Арилжааны банк нь бизнесийн байгууллагын
хэв шинжийг өөртөө агуулж байдаг учраас өртөгийн ангилал болон өртөгүүд нь илүү
нарийн бас төвөгтэй байдаг. Доорх өртөгийн ангилалд зөвхөн банкны стандарт орлого
зарлагын дансанд холбогдох голлох өртөгүүдийг дурьдлаа.
Арилжааны банкны өртөгүүд юу вэ ?
1.
Эх үүсвэрийн өртөг-Арилжааны банк нь
байж болох хүүгийн түвшин/хүүгийн төлбөрийн нөөцийнхөө дагуу төрөл бүрийн
санхүүжилт босгох, бизнес хоорондын
гүйлгээ хийх, эх үүсвэр босглхын тулд олон нийтэд өртэй байх хэлбэрийг хэлнэ. Эдгээр нь дотроо
хадгаламж , хүүгийн зардал, хүүгийн зээлийн хүүгийн төлөлт зэргийг хамруулдаг.
Санхүүжилтын өртөг нь арилжааны банкны голлох өртөг юм.
2.
Үйл ажиллагааг удирдах өртөг- Арилжааны
банкны зохион байгуулалт , бизнесийн үйл ажиллагааны менежментийн өртөгүүд
орно. Энэ дотор ажилчидийн цалин, тоног төхөөрөмж, хангамжийн өртөг, даатгал
болон бусад бизнесийн менежментийн өртөгүүд орно.
3.
Татварын өртөг- Бизнесийн цар хүрээ
өөрчлөгдөхтэй хамтаар зар сурталчилгааны зардалууд, борлуулалтын татвар болон
бусад нэмэлт зардалууд өөрчлөгдөж байдаг.
4.
Тэнцвэржүүлэх зарцуулалтууд-үндсэн
хөрөнгийн элэгдүүлэлт хорогдол, биет бус хөрөнгийн элэгдэл гэх мэт.
5.
Нөөцийн зардал-Муу зээлийн эрсдэлийн сан
, хөрөнгө оруулалтын эрсдэлийн сан болон муу зээлийн нөөцийн хураамж
6.
Үйл ажиллагааны зардал-энэ нь арижааны
банк болон бизнес нь шууд утгаараа хоорондоо холбоотой байдаггүйг илтгэнэ.
Арилжааны банкны орчинд арилжааны
банкны бүтээгдэхүүнйи өртөгийг зөв тодорхойлохын тулд хамгийн гол анхаарах
ёстой орц нь нэмэлт зардал буюу шууд бус зардалг бүтээгдэхүүн үйлчилгээнд
хуваарьлах юм. Байгууллагадах нийт өртөгийг авч үзвэл 75% нь шууд зардал,
25% нь шууд
бус зардал байдаг/ нэмэлт зардалууд/.
Cудалгааны зорилго:
1.
Уламжлалт
өртөг тооцоололлын арга болон ABC өртөг тооцоололлын аргыг харьцуулах
2.
ABC өртөг тооцоололлын нарийвчилсан шинж чанарууд
3.
Байгууллагын
онцлогт тохирсон өртөгийн загварыг бий болгох
4.
Бусад
улс орнуудын арилжааны банкуудад хэрэглэгдэж байгаа өртөг тооцоололлын
аргачлалууд
Уламжлалт
өртөг тооцоололлын арга болон ABC өртөг тооцоололлын аргыг
харьцуулах
Стандарт буюу уламжлалт
өртөгийн удирдлага
Тодорхой бас нарийн өртөгийн
мэдээлэл нь зөв шийдвэр гаргахад ихээхэн нөлөөтэй. Гэвч уламжлалт өртөгийн
аргачлал нь шууд бус зардлыг ухаалагаар хуваарьлахад хэрэглэгчийн хэрэгцээ
шаардлагад нийцэхийн тулд хурдан хувьсаж байгаа бизнесийн орчилтой хөл
нийлүүлэн өөрчлөгдөж чаддагүй гэдгээрээ учир дутагдалтай байдаг.
Уламжлалт өртөг тооцоололлын
аргачлал буюу стандарт өртөг тооцоололлын арга яагаад арилжааны банкинд
хангалттай биш болох шалтлгааныг жагсааж бичвэл:
|
Стандарт
өртөгийн системийг өөрчлөх шаардлагууд
|
%
|
|
Хяналтын
системийн бүтээмжит байдлыг сайжруулах
|
84,7
|
|
Технологит
гарч ирж байгаа өөрчлөлтүүдийг тусгаж өгөх
|
40,3
|
|
Инфлиациас
болоод тогтоосон стандарт амархан хуучрах
|
4,1
|
|
Зах зээл
болон нөхцөл байдалд гарч ирж байгаа нөхцөл байдлаас болоод стандарт нь
хэтэрхий хурдан хуучрах
|
15,8
|
|
Бусад
шалтгаан
|
5,1
|
Уламжлалт өртөг тооцоололлын
аргачлал нь өртөгийг тооцоолох цогц шийдэл байж чадахгүй дараагийн шалтгаан бол
:
a.
Өрсөлдөөнт орчин тойрон –Стратегийн
хувьд хэд хэдэн чухал үйл ажиллагаанууд байдаг. Харин дэлхийн стандарттай
хөл нийлүүлэн алхаж чадахын тулд дэлхийн
банкуудын менежментын гол гол анхаарах хүчин зүйлүүдтэй мөн адил хөл нийлүүлэн
алхаж явах хэрэгтэй. Жишээ нь: харилцагч дээр суурилсан, үр нөлөөт өртөг, чанарын фокус,
нээлт шинэчлэлт гэх мэт.
b. Богино
хугацаанд хуучирч зах зээл дээрх бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй хаьцуулахад
хэрэглэгчидийн сэтгэл ханамжийг хангаж чадахгүй нөхцөлд байдалд хүрэх –харин
уламжлалт өртөг тооцоолох аргачлалын хэтэрхий стандартчилсан байдал нь энэхүү
хурдан өөрчлөгдөн хувьсаж байгаа нөхцөл байдлатай
c.
Бүтээгдэхүүн үйлчилгээний төрөлжүүлэлт
–банкны секторт ч гэсэн энэ хууль
хамааралтай төрөл бүрийн үйлчлүүлэгчидийн хэрэгцээ сонирхолыг ханган
үйлчүүлэгчидийг сэтгэл ханамжтай байлган хадгалж үлдэхийн тулд бүтээгдэхүүн
хөгжүүлэлт , төрөлжүүлэлт нь зайлшгүй юм. Харин энэ өөрөө судалдаа хийх,
хөгжүүлэх, маркетинг хийх гээд өртөг өндөртэй үйл ажиллагаа байдаг. Энэ нь
стандартаар урьдаас тогтоож өгсөн зардалуудтай
d. Бүтээгдэхүүн
үйлчилгээгээ үйлчлүүлэгчид хүргэх- энэ нь улам бүр өөрчлөгдөн хувьссаар байна. Жишээ
нь : банкны
үйлчилгээг зөвхөн салбар дээр очиж авах биш интернэт банк, мобайл банк, мобайл
аппликэйшн болон QR код гэх
мэтийг ашиглан авч болно гээд улам бүр өөрчлөгдсөөр байна.
e. Чанарын
баталгаа –Үйл ажиллагааны зардалтай холбоотойгоор чанарын хяналт шалгалт хийх,
чанартай бүтээгдэхүүнийг санал болгох нь зах зээлд үлдэж чадах цорын гац арга
юм. Сургалт болон чанарыг сайжруулахын тулд нэмэлтээр хийж байгаа бүхэн нэмэлт
үйл ажиллагааны зардалыг бий болгох болно.
f.
Менежментийн мэдээлэл-Үнэн зөв болон
тухайн цаг үедээ шинэчлэгдэн гарч байгаа мэдээлэллийг авч хэрэгжүүлж явах
g.
Эрсдэл –банкны секторт байгаа эрсдэлийг
таних, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таслан зогсоох гэх мэт нэмэлт
үйл ажиллагаатай холбоотойгоор хуьтсан нарч байдаг зардал.
Тэгвэл олон улсын арилжааны банкууд ABC өртөг тооцоолох
аргачлал нь энэ байдалд гарц
болж болохыг анх 1988 онд анх Харвардын бизнесийн их сургуулийн Каплан болон
Күүпэр нарын хөгжүүлэн гаргаж ирсэн
энэхүү аргачлалыг улам бүр боловсронгуй болгон судалж хэрэгжүүлж байна. Нягтлан
бодох бүртгэлийн өртөг тооцоололын ABC аргачлал нь
системийг үйл ажиллагаа тус бүрээр нь задлан ,бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тус бүр дээр зарцуулагдсан цаг
хугацаа болон нөөцийн өртөгийг тооцоолдог.
ABC Модел нь -Бүтээгдэхүүн хийхэд үйл ажиллагаа
шаардлагатай, үйл ажиллагааг явуулахад нөөц зарцуулах шаардлагтай гэсэн үндсэн
ойлголт дээр тулгуурладаг.
Үйл ажиллагаан дээр суурилсан
өртөгийн аргачлалаар арилжааны банкны өртөгийг тооцоолох
ABC Модел нь үндсэндээ 2 харах өнцгөөс бүрдэнэ – өртөгийг хуваарьлах болон үйл
ажиллагааны процессийг тодорхойлох.
/зардал чиглүүлэгч гэдэг нь
бүтээгдэхүүнтэй холбоотой гарч байгаа шууд бус зардал эсвэл тодорхой хэмжээний
зардалын түвшинг үүсгэж байгаа шалтгааныг хэлж байна. Зардал чиглүүлэгчийг зөв
ойлгож ашигласанаар зардалын хуваарьлалт нь илүү оновчтой болно. Жишээ нь: түрээс болон
цэвэрлэгээний зардалыг хэд хэдэн
бүтээгдэхүүнд хуваарьлахад зардла
чиглүүлэгч нь тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа талбайн хэмжээ
байна.Ялангуяа материаллаг зардлын хувьд чиглүүлэгч болон хуваарьлалтын горимыг
зөв тодорхойлохгүй бол өртгийн хэмжээ ихээхэн хэлбэлзэхэд хүрнэ. /
Уламжлалт өртөг тооцоололтын үед
нэгдэх зардалын төв, 2дах зардаыг төв гэх мэт шат дараалалтай байх ба нэгдэх
зардлын төвөөс 2дах зардлын төврүү өртөгийн хуваарьлах, дараа нь өртөгийн
объектод хуваарьлах гэх мэт шат дамжлагатай явдаг. Гэхдээ энэ нь адилхан
зардалын төвд хамаардаг боловч өөр өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг болон
тухайн үйл ажиллагаануудын хоорондын хамааралыг харгалзаж үздэггүй.
/өртөгийн объект-зардалыг
хуримтлуулан өртгийг тодорхойлох боломж олгож өгч байгаа аливаа аливаа нэгж,
үйл ажиллагаа буюу тохиолдолыг хэлнэ /
/зардалын төв-байгууллага
бүтээгдэхүүнтэй холбоотой гарах зардлуудыг хянах, хариуцлага тооцох механизмийг
бий болгох үүднээс зардлын төвүүдийг тодорхойлж тэдгээрт гарсан зардлаа
хуримтлуулан бүртгэдэг. Зардлын төвүүд нь дараах шинж чанаруудыг өөртөө
агуулсан байна. Үүнд; -бие
даасан үүрэн гүйцэтгэдэг нэгж байх, зардал байгаа эсэх нь шууд тодорхойлогдох
хянагдах боломжтой байх, нэг хэлтэст хамаарагдаж байгаа боловч өөр төрлилйн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үед
ижил суурийг ашиглан өртөгийг хуваарьлах боломжтой байх./
Өртөгийн хуваарьлалтын явцад ерөнхийдөө нөөц , үйл
ажиллагаанууд, өртөгийн объект гэсэн ойлголтуудыг тодорхойлж өгдөг бол үйл
ажиллагааны процессийн явцад зардал чиглүүлэгчийн санхүүгийн болон санхүүгийн
бус мэдээ мэдээлэллээр мөн үйл ажиллагаа тус бүрийн хувьд үр бүтээмжийнх нь талаарх хангаж өгдөг.
ABC
өртгийн моделийн дизайн
Арилжааны банкны өртөг бүртгэлийн хувьсах шинж чанартай
үзүүлэлтүүд
Дараах моделд ABC өртөг тооцоололлын аргачлал нь адилхан зардалын төвд
хамаарагдах боловч дотроо өөр өөр үйл ажиллагааг агуулж байгааг мөн тэдгээр үйл
ажиллагаануудын хоорондын хамааралыг харуулж байна.
Бизнесийн процессийн явцдах үйл ажиллагаан дээр суурилсан
өртөгийн моделийг дараах загвараараа тоймлон харуулж болно.
Друригийн тодорхойлсончилон ABC аргачал нь
байгууллагын өртөгийн бүтэцийг маш сайн судалсан байдаг. ABC аргачлалын дагуу
бол урт хугацаанд ихэнх нэмэлт зардалууд нь хувьсах зардлын шинж чанарыг
харуулдаг.
1.
ABC
аргачлалд хамгийн түрүүнд зардал чиглүүлэгчийг зөв тодорхойлох
шаардлагатай.
Кларк/1994/ болон
Күүпэр /1990/ нар нь ABC
өртөгийн аргачлалд үйл ажиллагааны
дараах түвшинүүдийг ашиглахыг санал болгодог.
1.
Нэгжийн түвшиний суурь –Нэгж
үйлдвэрлэгдэх тутамд нөөц зарцуулагдаж байдаг. Эдгээр үйл ажиллагаанууд нь
уламжлалт өртөг тооцоолох аргачлалын хувьсах зардалтай адилхан байна. Жишээ нь: Компьютерийн
хэрэглээ –банкны бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд болон байгууллагад хүргэх тутамд
холбогдох нөөцүүд зарцуулагдаж байна.
2.
Бүтээгдэхүүний түвшиний суурь
–Бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх , өөр өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон
хөгжүүлэх тутамд нөөц зарцуулагдаж байдаг. Жишээ-судалгаа , маркетинг
3.
Багцын түвшиний суурь-бүтээгдэхүүн тус
бүрийн багцын тоо ширхэгийн тухайд хэрэглэгдэж байгаа нөөцийн хэмжээ
4.
Тоног төхөөрөмж, байгууламжийн түвшиний
суурь –бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулагдаж байгаа нөөцүүд болон
эдгээр нөөцийн хуваарьлалтийг бүтээгдэхүүнд тохиолдолын байдлаар хийх.Энэ суурь
уламжлалт тогтмол нэмэлт зардалуудыг илэрхийлнэ. Жишээ нь :үйлдвэрийн
түрээс. ABC аргачлалыг
хэрэглэсэнээрээ тогтмол нэмэлт зардалуудыг багасгаж болно.
Байгууллагын зарцуулсан нөөцийг хуваарьлахдаа дээрх
сууриудыг харгалзан үзэж тогтмол нэмэлт зардалыг байж болох хамгийн бага
хэмжээнд аваачиж болно.
ABC аргачлалыг амжилттай хэрэгжүүлэхэд шаарлагат нөхцөл гэж байдагуу?
Байгууллагын
өртөгийн мэдээлэллийг цэгцтэй цуглуулан хуваарьлаж ABC өртөгийн
аргачлалыг үйлдвэрлэлийн секторт амжилттай хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны
шинж тэмдэгүүдийг Күүпэр/1988/, Жийнс болон Морров/1989/ нар ерөнхийд жагсаан
бичсэн байдаг. Үүнд :
-Маш өндөр
өрсөлдөөнт зах зээл
-Бүтээгдэхүүнь
процесс, үйлчлүүлэгчидийн хоорондоо ялгаатай байдал, төрөлжсөн байдал
-Нэмэлт өртөгүүдийн
томоохон хэсэг нь нэгж бүтээгдэхүүн үйлчилгээнд хуваарьлагдаагүй
-Бүтээгдэхүүний
дизайн эсвэл маркетингтай холбоотой гаргасан буруу шийдвэрээс үүдэлтэй алдаа
гаргасаанаас болж гарсан нэмэлт зардал
-бүтээгдэхүүн
хоорондоо орлуулах боломжтой байдал
Бүтээгдэхүүн
болон үйлчлүүлэгчидийн төрөлжсөн байдал болон банкны өртөгийн бүтэц дээр хийгдсэн
анализ нь ABC аргачлалыг хэрэгжүүлэхэд тохиромжтой гэдгийг харуулж байна. Ерөнхийдөө
retail санхүүгийн салбарын гол шинж чанарууд нь ABC өртөгийн аргачлалыг амжилттай
хэрэгжүүлсэн үйлдвэрлэлийн салбарын гол шинж чанартай төстэй байгаа юм.
ABC аргачлалын энгийн бүтэцийг авч үзвэл:
Өртөгийг хуваарьлах өнцөгөөс нь авч үзвэл:
|
Нөөцүүд-Үйл
ажиллагаанууд-Өртөгийн обьектууд
|
|
Процессын
талаас авч үзвэл:
|
|
Зардал
чиглүүлэгч-Үйл ажиллагаанууд-бүтээмж үр дүн
|
|
|
ABC аргачлалд бүтээгдэхүүн үйлчилгээний өртөгийг
хуваарьлах дотроо 2 үе шаттай.
1.
Нөөцийг үйл ажиллагаанд хуваарьлах – үйл
ажиллагааны холбогдох өртөгийг таних, үйлчлүүлэгчиийд дэмжих өртөг өндөртэй үйл
ажиллагааг таних
2.
Үйл ажиллагааг өртөгийн объектод
хуваарьлах –өртөгийн обеъкттой холбоотой мэдээлэллүүд –бүтээгдэхүүн,
үйлчлүүлэгч, зах зээлийн сегмент
Өртөгийн хуваарьлах өнцөг нь
дараах асуудлуудад илүү сайн менежментүүдийг хангаж өгдөг.
-
Өндөр өртөгтэй үйл ажиллагаан дээр
төвлөрөх
-
Бүтээгдэхүүний дизайн болон өртөгийн
менежментийг сайжруулах
-
Хамгийн ашигтай бүтээгдэхүүн үйлчилгээ
болон үйлчлүүлэгчидийн сегмент дээр төвлөрч ажиллах
Процессийн өнцөгийн анализ нь санхүүгийн
бус мэдээлэллээр хангаж өгөх болон бусад үйл ажиллагаануудын хоорондын харилцан
хамааралыг харгалзан үзэх процессыг бий болгох боломж бий болгож өгдөг.
-Процессын хамгийн доод талын
түвшин нь таскаас бүрдэж байдаг. Таск гэдэг нь үйл ажиллагааны элементүүд юм.
-Дараагийн түвшин нь нэг эсвэл
түүнээс дээш таскаас бүрдэх үйл ажиллагаа юм.
-Логик дэс даараатайгаар бие
даасан үйл ажиллагааны групп нь хэрэгжиж байгаа бол энэ нь бизнесийн процессыг
илэрхийлж байдаг.
-Хамгийн дээд түвшин нь үнэ
цэнийн гинжин хэлхээ байдаг. Энэ нь эхний болон
дах процессоос бүрддэг.
ABC аргачлалыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх
вэ?
ABC аргачлалыг ямар шат дараалалтай
хэрэгжүүлэх вэ?
1. -Өртөгийн
системийн объектуудыг тодорхойлох
2. -Үйл ажиллагааг таних тодорхойлох
3.
-Байгууллагын
үнэ цэнийн гинжин хэлхээсийг таних –Үнэ цэнийн гинжин хэлхээс гэдгээр
бүтээгдэхүүн үйлчилгээг эцсийн байдлаар үйлчлүүлэгчид амжилттай хэрэгжүүлэхийн
тулд үйл ажиллагааны нэгж дотор байгаа нэмэгдсэн өртөгтэй үйл ажиллагаануудыг
төлөөлүүлэн хэлж байна.
4.
-Нөөцүүд
болон үйл ажиллагаануудын хооронды харилцан хамааралыг таних –Өртөгийн бүтцэд
анализ хийх, хамгийн их суурь нөөцүүд болон өртөгийн элемеэнтүүдэд анализ хийх.
Зардал чиглүүлэлгч дээр тулгуурлан үйл ажиллагаанд нөөцүүдийг хуваарьлах
5.
-Бүтээгдэхүүний
өртөгийн тооцоолох
ABC аргачлалыг хэрэгжүүлэх алхамуудыг илүү
детальтайгаар авч үзвэл дээрх байдаар 22 алхамд хуваагдаж болно. Эдгээр
алхамуудыг хэрэгжүүлж байхдаа хэд хэдэн хүчин зүйлс дээр анхааралаа төвлөрүүлэх
ёстой гэдгийг судлаачид сануулсан байдаг.Үүнд
-Хамгийн үнэтэй нөөцүүд анхаарал хандуулах
-бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний төрөл зүйлээсээ хамааран нөөцийн
зарцуулалт нь өөрчлөгдөж байгаа нөөцүүдэд анхааралаа хандуулах
-Нөөцийн хуваарьлалтын шинж чанар нь уламжлалт өртөг хуваарьлалтын аргатай
нийцгүй байгаа нөөцөд анхааралаа хандуулах –шууд хөдөлмөр гэх мэт
ABC аргачлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг
сегментчилэн авч үзвэл
|
Хэрэгжүүлэх категори
|
|||
|
Өргөн цар хүрээтэй
категори
|
Гадны болон дотоод
фокусаар нь авч үзвэл
|
Тодорхойлолт
|
Зорилго-бизнесийн үйл
ажиллагааны хэрэгцээ
|
|
Бүтээмжийн хэмжүүр
|
Дотоод үйл
ажиллагаанууд
|
Үйл ажиллагаан дээр
суурилсан өртөг тооцоолол
|
Бүтээгдэхүүн болон
үйлчилгээний өртөгийг илүү сайн таних тодорхойлох
|
|
Үйл ажиллагаан дээр
суурилсан төсөвлөлт
|
Ховор байгаа нөөцийг
бизнесин цар хүрээнд логикоор хувваарьлах
|
||
|
Гадны үйл ажиллагаанууд
|
Үйлчлүүлэгч-ашигт
байдлын менежмент
|
Үйлчлүүлэгчийг
татах/ухаалаг үнээр/ болон холбогдох ашигт байдлыг удирдах
|
|
|
Бүтээмжийг сайжруулах
|
Дотоод үйл
ажиллагаанууд
|
Үйл ажиллааныы дэс
дараалал , үйл ажиллаааг таних
|
Илүү өндөр бүтээмжид
хүрэхийн тулд -Бүтээгдэхүүнийг гаргахын тулд хийгдэж байгаа үйл
ажиллагаануудын дэс дараалаллыг өөрчлөх
|
|
Бизнесийн процессыг
дахин загварлах
|
|
||
|
|
Гадаад үйл
ажиллагаанууд
|
Benchmarking буюу
өрсөлдөх чадамжаа сайжруулах
|
|
Арилжааны банкинд ABC өртөгийн аргачлалыг
хэрэгжүүлэхийн тулд тулгардаг гол хоёр асуудалыг дурдвал:
1. Ямар ч оронд арилжааны банкны
өртөгийн хамгийн томоохон хэсгийг хүний нөөц зардал бүрдүүлж байдаг. Тэгвэл өөр
өөр төрлийн /төрөлжсөн бүтээгдэхүүн үйлчилгээнд/ хүний нөөцийн зардалын яаж
хуваарьлах вэ ?
2. Зардал хуваарьлах гэдгээр
чухам ямар үйл явцыг төлөөлүүлэн хэлж байна вэ ?
Банкны үйл ажиллагаанд шинээр өртөгийн аргачлалыг хэрэгжүүлж эхэлхээс
өмнө нь хэрэглэгдэж байсан өртөгийн
аргачлал дээрээ үнэлэлт дүгнэлт хийн
банкинд шинэ өртөгийн тооцооололын аргачлал хэрэгтэй эсэх дээр дараах аргуудыг
ашиглан анализ нийж болно.
Банкны өртөгийн систем нь хуучирсан гэдгийг дараах сигналуудыг илгээн
удирдлагуудад сануулж байдаг.
1.
Банкны
газар хэлтэс бүр нь өөр өөр өртөгийн системтэй энэ нь байнга асуудал үүсгэж
байдаг. Эдгээр систем нь хоорондоо нийцгүй мөн өөр өөр өртөг тооцоололлын
аргачлалыг хэрэглэдэг.
2.
Байгууллагын
өртөгийн функц нь маш их цаг хугацаа шаарддаг. Шинэ бүтээгдэхүүний эсвэл байгаа
бүтээгдэхүүнийхээ өртөгийг тооцоолох цаг үеийн шинж чанартай төслүүд дээр
ажиллахад маш их цаг авдаг.
3.
Цогцоор
нь менежмент хийж чадахгүй байгаагаас болоод өртөг гэдэг хувьсагчийг шийдвэр
гаргах процесстооо төдийлөн авч үзэхгүй байх
4.
Өөрчлөгдөж
хувьсаж байгаа банкны өрсөлдөөнт орчин тойрноос үүдэн шинэ бүтээгдэхүүнүүд
гаргах шаардлагатай тулгарах, одоо байгаа өртөгийн систем нь энэхүү өөрчлөлт
шинэчлэлттэй зохицож чадахгүй байх
5.
Өртөгийн
мэдээлэллийн шаардлага өөрчлөгдөу үйлчлүүлэгчид зах зээлийн сегментүүдээр нь
болон туслах сегментүүдээр өртөгийн хоорондоо ялгаатай байдлыг харгалзаж үзэх
болсон /зах зээлийн сегментээрээ бүтээгдэхүүний үнэ ялгаатай байх/
Банкны өртөгийн бүтэцийг ерөнхийд нь анализ хийн авч үзвэл:
Бүтээгдэхүүний өртөг тооцоололлын процессийн хамгийн эхний алхам бол
өртөгүүдийг төрөл бүрийн категороор судалж үзэхээс өмнө үйл ажиллагааны
өртөгийг нахийн детальчилан авч үзэх юм.
Арилжааны банкны өртөгийг ерөнхийд хуьтчилан авч үзвэл :/Доорх хүснэгт
1995 онд Өмнөд Африкийн арилжааны банкууд дээр явуулсан тоон мэдээлэл дээр
суурилсан боловч одоогийн Монголын арилжааны банктай ижил төстэй байгаа юм/
|
Өртөгийн категориуд
|
Хуваарьлалт
|
Өртөгийн элементүүдийн тодорхойлолтууд
|
|
Хүний нөөцийн
зардал
|
52%
|
Цалин, хөлс, нэмэгдэл, урамшуулал, ажилтаныг
сургахад зарцуулсан өртөг
|
|
Компьютерийн өртөг
|
14%
|
Элэгдэл, үйл
ажилллагааг тасралтгүй байлгах өртөг
|
|
Тоног төхөөрөмжийн
өртөг
|
7%
|
Элэгдэл, үйл ажиллагааг
тасралтгүй байлгах өртөг, түрээсийн
|
|
Суурь өртөгүүд
|
11%
|
Түрээс, ус, цахилгаан,
тог, татвар , анхан шатны үйл ажиллагааг тасралтгүй байлгах өртөг
|
|
Бүтээгдэхүүн
борлуулалттай холбоотой өртөг
|
2%
|
Зар сурталилгаа болон
маркетингийн зардалууд
|
|
Бичиг хэргийн зардалууд
|
3%
|
|
|
Бусад зардалууд
|
11%
|
Нэмэлт зардалууд –жишээ
нь –аудитын төлбөр, хуулийн дагуух төлбөр, даатгал
|
|
|
100 %
|
|