Saturday, February 25, 2017

BRAZIL ULSIIN TALAAR EYREG ZUILS

Өмнөд Америкт оршдог, хүн ам нь Африк, Нидерланд, Франц, Испани, Герман болон тэр ч байтугай Япончуудаас бүрддэг улсыг Бразил гэдэг. Зарим гадаад xүмүүсийн хувьд үхэхээсээ өмнө очиж үзэх ёстой улсуудын нэгт Бразил улс багтдаг. Хүн бүр янз бүрийн шалтгаанаас болж Бразил улсыг зорьдог.
05-brazil-56
Бразил улсын нар, далайн эрэг, дуу хөгжим, бүсгүйчүүд болон хөлбөмбөг гэх мэт шалтгаануудыг голчилдог.
Самба бүжгийнхээ чадварт анхаарахаас өмнө, Бразил хүмүүс болон улсынх нь талаар мэдэж аваарай. Дээр дурьдсан шалтгаануудаас хавьгүй илүү сонирхолтой зүйлс Бразил Улсад байдаг юм шүү.
Бразил улсын тухай мэдэх хэрэгтэй 9-н зүйл:
  1. Ботэко (Boteco)
01-botecos
Бразилд та ороод суучих бар хайж байна уу? Нутгийнхантай баранд хамт сууя гэж бодож байгаа бол энэ нь тийм ч амар зүйл биш юм. Таны бодож байгаа шиг жирийн энгийн нэгэн барыг та эндээс олохгүй. Та найзуудтайгаа боломжийн үнэтэй газар ярьж суугаад жаахан юм ууя гэж бодож байгаа бол хамгийн ойр байгаа ботэког зориорой.
Ботэко гэдэг үг нь Португал үг болоx “Ботика” болон Испани үг болоx “бодэга” буюу хүнсний дэлгүүр гэдэг үгнээс гаралтай. Ботэко нь хямд боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай бөгөөд та эндээс янз бүрийн зууш, чипс, самар, сэндвич болон хямд шар айргуудыг худалдан авч болно.
  1. Элэгсэг, хүрэмтгий
Та хүмүүсийн хувийн орон зайг хүндэтгэж сурсан нийгэмтэй улсаас ирсэн бол Бразил улс таныг гайхшруулах болно. Танихгүй хүн болон найзууд хоорондоо ярихдаа хэт ойртсон байгааг хараад таны тав тух алдагдаж магад. Бразилчууд мэндлэхдээ ихэвчлэн нэг юмуу хоёр үнсэлтээс эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй хамаарахгүйгээр Бразилчууд таньтай яриа өрнүүлж байхдаа гарыг тань болон биеийн зарим хэсэгт хүрэхэд битгий гайхаарай. Бразилд тавтай морил.
  1. Хоолондоо битгий хүрээрэй.
02-brazil-peru-xmas-1
Ширээн дээр сэндвич, бургер, пицца, шарсан тахиа гэх мэт хоолууд бүгд байна. Гараа угаасан ч гэсэн, та хоолоо шууд гараараа барьж болоxгүй. Бразил улсад хоолыг заавал сальфэтка ашиглан идэх шаардлагатай. Пицца идэхэд хүртэл хутга сэрээ ашигладаг. Идэх гэж байгаа хоолондоо гараа хүргэх нь бүдүүлэг хэмээн тооцогддогыг санаарай.
  1. Дуу чимээ хаа сайгүй.
03-noise
Дуулж байгаа хүмүүс, яриа хөөр, шүгэл, машины дуут дохио гэх мэт дуу чимээнүүд Бразилийн гудамжид хаа сайгүй байдаг. Машинууд, замын худалдаачид, болон хөгжил баяраар дүүрэн Бразил хүмүүс өдрийг дуу шуугиангүйгээр төсөөлөхгүй. Гомдлоод байлгүй хамтдаа цагыг зугаатай өнгөрүүлээрэй.
  1. Инхо/а
Инхо нь эрчүүдэд инха нь эмэгтэй хүмүүсийн нэрний араас дагадаг дагвар юм. “Бонитинха” (xөөрxөн), койтинхо (өрөвдөлтэй нэгэн) мөн “обрагидонхо” (Маш их баярлалаа) гэсэн эдгээр үгнүүд нь инхо хэмээх дагавар ашиглагдсан зарим үгнүүдийн жишээ юм.
  1. Эрхий хуруугаа гозойлгох
Эрхий хуруугаа гозойлгох нь дэлхий даяар “хүлээн зөвшөөрч” байгаагийн илэрхийлэл байдаг. Та энэ доxиог Бразил улсад бодсоноосоо их ашиглах хэрэг гарч магадгүй. Та
“тийм”, “ойлголоо” эсвэл “баярлалаа” гэж хэлэх үедээ эрхий хуруугаа гозойлгохоосоо бүү эргэлзээрэй.
  1. Олон нийтийн газар хайраа илэрхийлэх.
Бразил хүмүүс хамтрагчдаа хайраа илэрхийлэхдээ маш сайн байдаг. Гудамжинд шинэ хосууд үнсэлцэж харагдах нь энгийн үзэгдэл биш юм. Метроны буудал, цэцэрлэгт хүрээлэн ер нь олон нийтийн газар хаа сайгүй ийм тохиолдолд битгий гайхаарай.
  1. Сальфетка (амны цаасан алчуур)
Гадаад хүмүүсд Бразил ресторануудад үйлчилдэг ширээний сальфетканууд их бэрхшээлтэй санагддаг. Ам хуруугаа арчиxад тохиромжтой биш бичиг хэргийн цаас шиг сальфеткаар үйлчилдэг. Та 3 дахь зүйлийг харвал, хоол барьж идэхэд зориулагдсан цаасан алчуур гэдгийг ойлгох болно. Таньд энэ нь нилээн шинэлэг санагдаж магадгүй ч, Бразил хүмүүсийн хувьд бол энэ нь байдаг л зүйл юм.
  1. Чихэрлэг Авокадо
04-ice cream-6
Авокадог зүсээд давслаад идэх, мөн салат, сендвичэнд хольж идэх нь Бразил хүмүүсийн авокадог хэрэглэдэг арга биш юм. Авокадог хүнсний ногоо болгон ашигладаг хүмүүст хэлэхэд харамсалтай нь Бразилчууд авокадог жимс гэж үздэг байх нь. Авокадог чихрэнд хольж янз бүрийн дессерт болгон иддэг. Та авокадотой зайрмаг, шэйк гэх мэтийн амттануудыг туршиж үзсэндээ лав харамсахгүй.
Эх сурвалж: http://www.businessinsider.com/10-things-about-brazil-that-shock-foreigners-2015-3

Why Nations Fail ?

 I am reading this book in English, so I decided to abbreviate the main ideas in English too. Because it is something very complicated to translate it into Mongolian, despite the fact that I am understanding very well , it's a hard to find a right Mongolian word to display exact meaning.
1. So close yet so different
Actually if there is no point of studying past and history, if you're not gonna learn from the past mistakes and learn from the history. I find it useful to comprehend our similar traits in stages of failing and growing up as a country, by comparing with those countries which had been through our like situation and events.
So enjoyed reading this book very much. Plus I am spiced up this time's lesson with an interesting economics' a short video lecture relating to the topic.
The city of Nogales  is cut in half by a fence. If you look at the north side of the fence , you will see Nigolas Arizona Santa Cruz County , average household is 30000 USD a year  , the majority of the adults are at least high school graduates, population is healthy and have a high life expectancy by global standards. Health care system is just one of many services provided by government which is most taken for granted , such as electricity ,telephones , a sewage system , public health , a road network linking them to another cities and to rest of the US, law and order.On the other hand , in south of the fence , Nogales Sonaro ,residents live there live in a relatively prosperious part of Mexico , though average household is about one third  that in Nogales , Arizona.The Most of population even don't have ahigh school education and many teenagers are not in a school, infant mortality possibility is high , public health care system is poor , and law and order are in worse condition.
Why Latin American countries such as Mexico came to this point  ? We have to dig all through back t the history and what exactly happened here it is...
In early 14th century , first Spanish colonist ghost started twinkling on the Eastern seaboard of South America, Juan Diaz de Solis. i don't wanna mentio such a boring details of which year,what ship carried which things from S.A to Spain. Early history of colonism of Spain over South America suggests main traits which still has an effect on those countries' constitutional structure and mindset  and general patterns of how a country begins to be colonized by a higher power or a high claimed forced power.
1. in late 14th century , Spanish colonism and expansion in South American territory has one significant goal which was to carry all the possible natural resource , which at that time , mainly was gold and silver.To make and keep indigenous people uneducated and far from elite circle.A need in a lot of mines and miners leads to slavery forced or forced by repressing kings of S.A.Shortly ,attempt of Spanish strategized colonialism in South America was success. They convinced the headquerters of country with money and privilege to have unequal political rights and centralized only in hands of those local elites who are under an indirect and direct control of Spanish colonists.

2. after a century , in late of 15th century,England joins late for the hunting game of colonialism in North America. To Jamestown.(Virginia Company refers collectively to two joint stock companies chartered by James I on 10 April 1606[1][2][3] with the purposes of establishing settlements on the coast of North America.[4] The two companies, called the "Virginia Company of London" (or the London Company) and the "Virginia Company of Plymouth") England's Virgina Company's goal is failed.As North America developed , english elites tried time and time again to set up institutions that would heavily restrict the economic and political rights for all but a privileged few of the inhabitants of the colony, just as Spanish did.yet in each case ,model broke down.
So Question is now why not North America didn't fall into the temptation but Mexico did ? because of what ?
Because political rights were evenly distributed in the constitutions of America just so distributed so no one could have capacity buy that political right from those or scratch that right from their hand. On the other hand , in Mexico political right was in hand of oligopoly. If you can convince them with money and fame , it was easy to steer their power into advantage of colonists.
The world was changing in the 1870's and 80 's , no exception for the Latin America. Industrial revolution 1 and 2 , a lot had changed , there are more opportunity for foreign trade, transportation , and industrialization. Mexico was also aware of that kind of change,few could have had a chance to get rich by exporting natural resources and raw materials to the North America and Western Europe.Opening up to the globalization led not to the similar results for Latin America.It led to a further divergence , shaped by the existing institutional differences.
to be continued

Friday, February 24, 2017

энэ нийтлэл үнэхээр чанартай болсон болхоор бас авууштай зүйл их болхоор байгаа чигээр нү нийтлэв

 

Японы нийслэл Токио хотод төвтэй, дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийдэг томоохон сонин болох "Nikkei Asia Review"-гийн тоймч Кэн Койанаги Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар бичсэнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
ТОКИО. /Nikkei/. Уул уурхайн салбарт түшиглэсэн Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байлаа. Харин ашигт малтмалын үнийн супер мөчлөгийн улмаас Монгол Улс үүнээс ердөө хэдхэн жилийн дараа гадаад өрийн хямралд ороод байна.
Гэхдээ дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш сэргэж, ОУВС-гаас тусламж авснаар хүнд үеийг даван туулна гэж олон хүн найдаж байна.
Эдгээр боломж нь ард түмэн болон бизнес эрхлэгчдийн удаан хүлээсэн тогтвортой байдлыг бий болгож, энэ улс орныг хөл дээр нь босгож чадах болов уу?
Нэгдүгээр сарын дундуур үдээс хойш 16:00 цагийн үед Монголын нийслэл Улаанбаатар хотод агаарын температур цельсийн -30 орчим хэм байв.  Хүйтнийг үл хайхран хотын захын гэр хорооллын оршин суугчид замын хажуугийн худгаас түрдэг тэргээр савтай ус зөөж байгаа нь харагдана.
Гэр хороололд 700 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд тэдний ихэнх нь тарчигхан амьдралтай. Гэр хороолол нь усан хангамжийн системд холбогдоогүй учир оршин суугчид ойролцоох худгаас ундны усаа зөөхөөс өөр сонголт байхгүй.  1 л ус нь 1 төгрөг буюу 0.04 центийн үнэтэй.
Орон сууцны асуудал 
Коммунизмын үеэс хойш буюу газар өмчлүүлэх тухай шинэ хуулийн хүрээнд иргэн бүр хот суурин газарт 0.07 га газрыг автоматаар өмчлөх эрхтэй болсноор гэр хороолол хурдацтайгаар хүрээгээ тэлж эхэлсэн юм. Мөн малчид үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлж, аж амьдралаа сайжруулах зорилгоор 1990 оны сүүлчээр нийслэл хот руу цувж эхэлжээ. Ингээд тэд хотод хашаа барьж, гэрээ барин суурьших болсон байна.
Монголын газар өмчлүүлэх бодлого болон хот төлөвлөлтийн бодлого нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байлаа. Тус улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаа гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангахаас өөрөөр ямар ч дэд бүтэц байгуулаагүй байна. Энэ улсын нийт хүн ам буюу 3.1 сая хүний тавны нэг гаруй хувь нь амьдардаг гэр хороололд сантехникийн шугам хоолой, цэвэр бохир усны шугам, хатуу хучилтай зам, гудамж байхгүй.
Өнөөгийн санхүүгийн хямрал нь гэр хорооллын оршин суугчдад хамгийн хүндээр тусч байна.
Гэр хорооллын захад нэгэн жижиг супермаркет байна. Энэ дэлгүүрийн менежер болох 53 настай Төгсзаяа “миний мэдэх 10 хүн тутмын 8 нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд ачаа зөөж, ачааны машин жолоодож байгаад ажилгүй болсон. Шинэ жилээр хүмүүсийн ихэнх нь тансаглахаа больсон байна. Тэд бялуу ч авч чадахгүй болжээ. Зарим нь гол нэрийн бүтээгдэхүүнийг хувааж, таллаж авах дээрээ тулсан байна. Талхыг хүртэл таллан авч байна. Одоо дэлгүүрт хэдэн хэрэглэгч байгааг та хар даа!” гэж ярилаа.
Хүмүүс өндөр цалинтай, тогтвортой ажилд орох шаардлагыг хангах хэмжээний боловсрол эзэмшээгүй нь энэ бүхний нэг шалтгаан юм. Гэр хороололд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа энэ үед малчин байсан хүмүүст зориулсан сургалтын төвүүдийг бий болгоно гэдэг холын мөрөөдөл биз ээ.
Илүү томоор зураглан харах нь
Урт хугацааны төлөвлөгөө, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт дутмаг байгаа нь Монголын эдийн засгийн бүтцэд тусгалаа олжээ.
2015 онд 11.7 тэрбум доллароор хэмжигдэж байсан тус улсын ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар, ердөө 9-хөн хувийг нь аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байв. Зэс, алт, төмрийн хүдэр болон бусад металл тухайн онд экспортын 67 хувийг, нүүрс болон газрын тос 23 хувийг бүрдүүлж байсан юм.
Эдийн засгаа солонгоруулах нь Монголын хувьд хямралаас холуур байх гол арга зам юм. Мөн тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх, судалгаа хийхэд санхүүжилт гаргах зэргээр өргөн цар хүрээг хамарсан, урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Монголын эдийн засагт эрсдэл учруулж буй өөр нэгэн тодорхой хүчин зүйл бол Хятадаас хэт хамааралтай байдал юм.  Хятад бол Монголын худалдааны гол түнш. 2015 онд экспортод гаргасан Монголын бараа бүтээгдэхүүний 83 хувийг Хятад улс худалдан авсан бол монголчуудын импортолсон бараа бүтээгдэхүүний 36 хувь нь урд хөршийнх нь байв.
Худалдааны түншүүдээ олшруулахын тулд Монгол Улс аж үйлдвэрийн салбараа төрөлжүүлээд зогсохгүй бусад улс оронтой холбогдох тээврийн дэд бүтцэд илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Шинэ оны эхний өдөр Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Иу хотоос Их Британийг зорин хөдөлсөн ачаа тээврийн анхны галт тэрэг Монголоор дайралгүйгээр нэгдүгээр сарын сүүлчээр Лондонд ирсэн. Хэрвээ Монгол Улс ийм төмөр замын шугамтай байсан бол энэ мэт чиглэл нь тус улсын эдийн засгийг өсгөх цорын ганц боломж болохоор байлаа.
Ард иргэддээ боловсрол эзэмшүүлэх, дэд бүтэц барих зэрэгт хөрөнгө оруулалт хийхгүй байна гэдэг нь Монголын Засгийн газрын данс мөнгөөр дутмаг хэвээр байна гэсэн үг.
Алдагдсан боломжууд
Өнгөрсөн 17 жилийн хугацааны таван жилд нь буюу ашиг малтмалын үнийн өсөлтийн мөчлөгийн үед Монголын ДНБ хоёр оронтой тоогоор, зургаан жилд нь 5-аас дээш хувиар өссөн юм. 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 2000 оны үеийнхээс найм дахин өсөн 3967 ам.доллар болсон бол 2013 онд 4000 доллар болж оргилдоо хүрч байв.
Сүүлийн жилүүдэд засгийн газрын орлого ч 2000 оны эхэн үеийнхээс 500 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэн 5 их наядаар хэмжигдэх болсон.
2008 оны санхүүгийн хямралаас гарахын тулд ОУВС-гаас тусламж авч байсан ч 2011 оноос тус улсын Засгийн газар болон засгийн газрын харьяа аж ахуйн нэгжүүд гадаад валютын бонд гаргаж, олон улсаас зээл авах замаар хэдэн тэрбум долларыг босгосон юм. 2.5 тэрбум доллар байсан улсын гадаад өр 2010 оны эцэс гэхэд ДНБ-ий 31 хувьд, 2016 онд ДНБ-ий бараг 85 хувьд хүрч эрс нэмэгджээ.
Бондоор босгосон, зээлээр авсан бүх мөнгө хаачив?  Ганцхан үгээр хэлье. Энэ бол "авлига".
Монгол Улс 70 жилийн турш ганц намын тогтолцоотой байсан бөгөөд Зөвлөлтийн дагуул байсан тус улсыг МАХН удирдаж байв. Коммунист тогтолцоо нуран унаснаар тус улс 1990 онд анхны ардчилсан сонгуулиа хийсэн юм.
Өөрөөр хэлбэл, Монгол бол залуу ардчилалтай улс бөгөөд сонгуулийн үеэр фракцуудын хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл хүчтэй өрнөсөөр байна. Улс төрчид дахин сонгогдохын тулд иргэдэд бэлэн мөнгө амлах нь түгээмэл үзэгдэл болжээ.
Тухайлбал, 2008 оны сонгуулийн сурталчилгааны үеэр сөрөг хүчин болох Ардчилсан нам болон эрх баригч МАН-ын аль аль нь “Монголын иргэн бүрт” 1-1.5 сая төгрөгийн /406-609 доллар/ эх орны хишиг хүртээнэ гэж амласан юм.
Эцэст нь Эвслийн засгийн газар иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж мэдэгдсэн юм.  Өөрөөр хэлбэл, эрх баригчид 2008 оны ДНБ-ий 65 хувийг иргэдэд зүгээр тарааж өгсөн гэсэн үг.
Ерөнхийдөө 2010-2012 онд нийт хүмүүст бэлэн мөнгө тараасан нь тус улсын төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, эцэст нь гадаад өрийн хямралд оруулсан гэхэд болно.
Сонгуулиар бэлэн мөнгө амлахыг хориглох тухай хуулийг 2012 онд баталсан хэдий ч улс төрчид хуулийн цоорхойг ашигласаар байна.  
Монголын Засгийн газар ашиг сонирхлын зөрчилд идэгдээд байна. Тухайлбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь үл хөдлөх хөрөнгийн хамгийн том конгломерат болох “Хурд” группыг эзэмшдэг бөгөөд тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг юм. Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт бол замын томоохон компанийн захирал. Энэ хоёр эрхмийн эзэмшлийн компаниуд нь улсын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.
“Сайд нар болон засгийн газрын албан тушаалтнууд бол бүгд ашигтай бизнес эрхлэгчид. Тэд засгийн газрын албан тушаал хашиж байх хугацаандаа өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж байна” гэж эдийн засагч Х.Батсуурь хэлэв.
Монголд авлига ингэж өргөн тархсан нь гадаадын хөрөнгө оруулагчид болон тусламж хандивлагчдыг нэг бус удаа гонсойлгож, урмыг нь хугалаад байна.
Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банк 2011 онд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрсдлийн сан байгуулж, дараа жил нь буюу 2012 онд 5 жилийн хугацаатай 580 сая долларын бонд гаргасан. Бондын мөнгийг парламентын хяналт дор аж үйлдвэрийн бүсийн хөгжил болон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой байсан юм. Гэвч 2013 оноос Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал /АН-аас томилогдсон/ парламентын зөвшөөрөлгүйгээр санхүүжилтыг ашиглаж эхэлжээ. МАН өнгөрсөн оны зургадугаар сард төрийн эрхэнд гарснаар 10 дугаар сард түүнийг авлигын хэргээр баривчилсан юм.
Хөгжлийн банкны бондын өрийг ирэх сарын 21 гэхэд төлөх ёстой. Монголын Засгийн газар ОУВС-гаас тусламж авч, өрөө хугацаанд нь төлж, хямралыг даван туулж чадах эсэхийг олон улсын зээлдүүлэгчид болон тусламжийн байгууллагууд нухацтай ажиглаж байна.
Эерэг талаас нь харахад 
Дүр зураг хүндхэн харагдаж байж магадгүй хэдий ч ертөнцийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг болох Улаанбаатараас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зарим нэг таатай мэдээ дуулдах болсон юм. Тус улсын эдийн засгийн таагүй дүр зураг өнгөрсөн оноор дуусгавар болсон байж магадгүй.
Монголын Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа “2016 онд төсвийн алдагдал ДНБ-ий 15 орчим хувьтай тэнцсэн” гэв. Өнгөрсөн оны сүүлчээр ашигт малтмалын үнэ сэргэсний ачаар өмнө нь тооцоолж байсан 18 хувиас бага үзүүлэлттэй гарсан аж.
Мөн 2016 онд засгийн газрын орлого есдүгээр сард тооцоолж байснаас хагас их наяд төгрөгөөр илүү гаран 5.85 их наяд төгрөгт хүрсэн гэсэн тооцоог гаргажээ.
Өнгөрсөн оны 11 болон 12 дугаар сард алт ба нүүрсний үнэ болон экспорт нэмэгдсэн байна. 11 дүгээр сард экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ гэнэт нэмэгдсэн нь 2016 оны сүүлчээр эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлжээ.
Ашигт малтмалын экспортын салбарт гарсан эдгээр эерэг өөрчлөлтийн дүнд Монголын эдийн засгийн 2016 оны өсөлтийн хувь Азийн Хөгжлийн банкны тооцоолсон 0.3 хувиас ялимгүй өндөр хувьтай гарч магадгүй.
Монголбанк зургадугаар сард болсон парламентын сонгуулийн дараа мөнгөний бодлогыг чангатгаснаар 2016 оны сүүлчийн хагаст инфляцийг барьж чадсан юм.  Инфляцийн түвшнийг бууруулснаар төгрөгийн гадаадын томоохон валютуудтай харьцах ханш сулраад байсныг 50 хувиар сэргээж чадсан.
Монголын эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр хувиар буюу 17 хувиар өсч байсан 2011 оны хавар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1200 хүрэхгүй шахуу байсан билээ. Гэхдээ тэр үеэс хойш төгрөгийн ханш суларсаар байна.
Ашигт малтмалын зах зээлд байдал сайжирвал Монголын эдийн засагт ихээхэн түлхэц болж, тус улсын Засгийн газар зээл авах боломжтой болно. МАН шаардлагатай олон тооны шинэчлэлийг хэрэгжүүлсээр байна. Үүний дүнд ОУВС энэ сарын дундуур гэхэд Монголд хоёр дахь удаагаа тусламжийн гараа сунгаж магадгүй. Одоогоос бараг 10 жилийн өмнө буюу 2009 онд тус сангаас Улаанбаатар анх удаагаа тусламж авч байсан юм.
Хоёр дахь боломж
Энэ он Монголын хувьд муугүй жил болох төлөвтэй байна. Гэхдээ тус улс ирэх таван жилийн хугацаанд 2 тэрбум гаруй долларын гадаад өрийг төлөх ёстой бөгөөд эдийн засгийн бодит эргэлт хийхийн тулд зарим нэг өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.
Санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Morgan Stanley” корпорацийн эдийн засагч Ручир Шарма “Улс орнуудын өсөлт ба уналт” номондоо “хөгжиж буй улс орнууд улс төрөөс илүүтэйгээр мэдээлэл, харилцаа холбооны технологи, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа зэрэг үр бүтээлтэй аж үйлдвэрийн салбарт анхаарлаа хандуулах нь чухал” гэж онцлон тэмдэглэжээ. Монголын хувьд аз болоход, аж үйлдвэрийн “сайн” салбарууд нэмэгдэх хандлагатай байна.
Өдгөө 37 настай компьютерын мэргэжилтэн болох А.Ууганбаатар Япон улсад програм хангамжийн инженерээр зургаан жил ажилласны эцэст 2013 онд эх орондоо иржээ. Чихрийн шижинг эрт оношлох зөөврийн тоног төхөөрөмж зохион бүтээж, зах зээлд нэвтрүүлэхийн тулд А.Ууганбаяр Японд ажиллаж байсан инженер залуутай хамтран “Бэрс Солюшн” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.
Чихрийн шижин бол Монголд насанд хүрэгчдийг үхэлд хүргэж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл юм. Чихрийн шижинг оношлох эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд дутагдалтай байгаагийн улмаас олон хүн энэ өвчнөөр хорвоог орхисоор байна. “Бэрс”-ийн бүтээгдэхүүний ачаар өвчтний мэдээллийг томоохон хотын эмнэлэг рүү илгээх замаар алсаас оношлох боломжтой.
Өөрийн бизнесээ өргөжүүлэн улс орныхоо технологийн салбарын хөгжилд тус дэм болохыг хүсч байна гэж Ууганбаатар ярилаа. Тэрбээр хэдэн хэдэн шинэ инженерийг ажилд авч, ойрын ганц хоёр жилийн дотор шинэ төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн тэрбээр ойрын хугацаанд хамтарсан хөрөнгийн сан байгуулах бодолтой байгаа аж.
Мэдээлэл технологи бол Монголд хөгжих боломжтой, уул уурхайгаас хамааралгүй салбаруудын нэг юм.
Европын Сэргээн босголт, хөгжлийн банк болон Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны эцэс гэхэд Монголын говьд арилжаааны зорилгоор салхин цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа Монголын “Ньюком” компанийн охин компани болох “Clean Energy Asia” компани болон Японы “SoftBank” групп өнгөрсөн оны есдүгээр сард зарлажээ.
“SoftBank”-ны тооцоолсноор, Азийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүхэлд нь хангах хэмжээний нар болон салхин эрчим хүч үйлдвэрлэх боломж Монголд бий.
Бүс нутгийн бусад улстай Монголыг эрчим хүчний эх үүсвэрээр холбох "Aзийн супер сүлжээ" төслийн хүрээнд Хятад, Өмнөд Солонгос болон Оросын түншүүдтэйгээ хамтран техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг “SoftBank” групп хийжээ.
Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бололцоо мөн бий бөгөөд тус улсын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид загварын салбарт өөрсдийн байр сууриа бататгаж, хүрээгээ тэлэх арга замуудыг эрэлхийлсээр байна.
МУИС-ийн эдийн засгийн профессор Ч.Хашчулуун хэлэхдээ “эдийн засгийн хөгжлийг жолоодох боломж хувийн салбарынханд  байна” гэж онцлон тэмдэглэлээ.
Ашигт малтмалын салбарын өсөлтийн сүүлийн давалгааны үед Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжоо алдсан. Харин одоо дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ дахин сэргэж байгааг Монголын Засгийн газар ашиглан шинэчлэл хийж, эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хувийн салбаруудаа дэмжих хэрэгтэй. Монголын хүлээж байсан хоёр дахь боломж нь энэ байж болох юм.

Wednesday, February 22, 2017

Freakonomics -Book shortcut

 Steven D .Levitt and Stephen J.Dubner
Actually when i read books which underline the problems in a society including crack dealing ,discrimination and intercultural difference,  i get suddenly dispatched from the topic and disinterested because first of all, Mongolia is not that much diversified and even in diversified areas such as business environment and cultural exchange institutions , we are a kind of people who has a mere understanding of discrimination which was never such a big deal till it should be mentioned in books and mass media.We are all treated even in society , at least , in my surrounding i have grown up  ,there was no such thing as discrimination.Second, Crack dealing , No way ! Not in my country ! maybe bad drinking habit and smoking has been a farther problem for adults than air pollution.You will find not a single trait of crack dealing there.But  despite the facts that these exotic and far topics were not in my scale of interest, i still found the particular book quite intriguing.
Because the book build bridge and correlation between our daily basis issues with Economic development and reason why certain areas in a country shows underdevelopment in education and income.
It seemed to me like some of the cause- result is real struggle in my society so in order to prevent a negativeness , some of them could be applied maybe. Specifically when the topic comes to "the crime dropping explanation".... I couldn't understand second chapter very well, so i won't talk about it too much.
Here are the main chains of the cause and result mentioned in the book.
1.A raise in number of Child borns,  in a poor environment with care of poor parents or single parent with low income and shallow education - a raise in probability of crime occurance - a lot of prosperity in a hidden side of economy which avoids tax and responsibility for compensation to cover  caused disruption- economics development slows down.
Crime drop explanations :
Innovative policing strategies
Increased reliance on prisons , reliance on execution law
Changes in crack and other drug markets
Aging of population
tougher gun control law
strong economy - when situation gets better, there is tendency among criminals not to do what they usually do
increased number of police
increase use of capital punishment , concealed weapons , laws , gun paybacks , and others.
2. A Desire to show a better performance and give better result- Give teachers a higher incentive based on their students' performance and grade - teachers will want to have incentive one way or another-they cheat -better results- rotten inside school system - lower education - lower income - worse economic situation
Incenive - Moral hazard in a society
3. A good parenting - child's destiny dependes on it , if childs gonna be successful in life or gonna be criminal - again a good parenting will depending on parents' education and income . environment which could be supplied to child -environment the child is growing up
a good parenting - cultural difference - balck and white culture difference - because of education and income gap, to afford better or worse living condition and surrounding
4. Black community in USA , Black community's destiny is determined by surrounding and network of between them. No matter how hard you try to escape from the culture and pretend to be a white , networking between them and perception by white makes it difficult to give them normal job vacancies in society and pushes blacks to the option of mingling with black community again. On this topic , recently , i watched this movie so called " Blue Moonlight  ". I found it interesting when topic and issue overlaps with the book i recently read. Plus, it is interesting because it is so far from me.
Black community simply offers blacks life which is so different and extreme dangerous related business  such as crack dealing , buying and selling , fighting between black gangs , in order to be in highest level among themselves.Because this risky community business gives only to the higher executives benefits. That's why in every gang , food soldier who ends up selling and buying cocaine , crack and soon , standing in the street whole day , they still live together with their moms.That's why maybe young food soldier's biggest passion and ambition is to track up to the tops of their chain business.
5. It uncovers some intriguing facts such as positive correlation between number of pools and number of child death. In  order to be a perfect parent , you have to be cautious and careful about your kid's school selection, environment , even kid's friends hanging out together and their surrounding.
Generally speaking , mass media sometimes overestimates some data by showing it like a tremendous main reason for the result.For instance , One might think that a right to own gun freely and legally might be reason of a high homicide, violent crime, burglary or pickpocket and danger for children. But actually while mass media was bubbling about it many times, statistic shows that owning pool behind your house or near from your house is the greatest danger for kids rather than owning a gun.
6. Name of blacks and name of white - CV - chance of getting job - gap of income in later ages and years of the life
Can you believe that someone who's in a charge of human resource can recognize your background just by seeing your name on the CV before calling you up for the interview. A lot of stereotype around the black community they say. But when it proves that stereotype is to be true , it is not longer stereotype , it is an easy measurement to sort out CV pool, to choose few which are standing out with their perfect name and  background. At the same time, perfect background means you can trust on that person on some level. That's why black community stands alittle chance even after graduating from top universities. This book explains like that.
My general view on the book is well if i become Economics lecturer, i wouldn't recommend it as a literature. For Amuteur  reader like me would pick it up naturally by coincidence and would enjoy reading it.

Taxation system in EU 2 - How can we calculate our net salary in Czech salary ?

 Hello hello,  It has been almost for 3 years since I wrote on my blog last time. Time flies but I don't think not so much changed in my...