Ханшийг тодорхойлоход макро эдийн засгийн суурь нөхцөлд
нөлөөлөгч гол зохицуулагч хүчин зүйл болох мөнгөний бодлого болон төсвийн
бодлогын нөлөөллийг анхаарахгүй өнгөрөөхийн аргагүй юм. Мөн макро эдийн засгийн
үзүүлэлтүүдэд шууд нөлөө үзүүлж чадахуйц ОУВС-ын 3 жилийн 5.5 тэрбум ам.
долларын санхүүжилт гэх мэт хөтөлбөрийн хүрээнд үүсч болох сөрөг үр дагавараас
урьдчилан сэргийлэх зорилготойгоор дээрх бодлогууд нь өөрчлөгдөн хэрэгжиж байдаг.
Үүнд жишээ болгон 2016 оны нөхцөл байдлыг авч үзвэл эдийн засгийн нөхцөл байдал
дифляцитай, үүнийг дагаад ажилгүйдэл өндөр түвшинд, өрийн дарамт өндөр, банк
санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэл буурсан, гадны хөрөнгө оруулагчдын
итгэл буурсан гэх зэрэг шалтгаанаар 2016 он эдийн засгийн уналтад орсон жил
байсан бөгөөд засгийн газар үүний хариу арга хэмжээ болгож
орлогын албан татварыг аажмаар өсгөх, төсвийн зардлаа
танах замаар төсвийн тэлэх бодлого болон Монголбанк нь бодлогын хүүгээр
дамжуулан 2016 оны 5 сараас мөнгөний тэлэх бодлогыг барихыг хичээж байсан, эдийн
засгийн зогсинги байдлын эсрэг хариу арга хэмжээ болох гадаад өрийн аргыг давхар
сонгон хэрэгжүүлэх шийдвэр гарч 2016 оноос хэлэлцэж эхэлсэн ОУВС-ын санхүүжилтэд
2017 оны 5 сараас эхлэн хамрагдаж чадсан нь Монголын банк санхүүгийн системийг
тогтворжуулах, эдийн засгийг дунд хугацаанд сэргээж чадна гэсэн эерэг
хүлээлтийг үүсгэж байсан юм. /2017 оны 2-р улирлын байдлаар ДНБ нь ойролцоогоор
7,240 тэрбум ам. доллар ба ОУВС-ийн санхүүжилтийн хэмжээ нь ДНБ-ны 76%-д хүрэхүйц өндөр дүнтэй байгаа юм./ 2016 оны 4-р улирлаас
бодлогын нөлөөллөөр аажмаар сэргэж эхэлсэн ДНБ болон 2016 онд үүссэн ОУВС-ийн
санхүүжилтийн хүлээлттэй зэрэгцэн их
хэмжээний ам. долларын урсгал орж ирвэл долларын эсрэг төгрөгийн ханш суларсан
тохиолдолд өрийн дарамтыг ихэсгэх, эдийн засгийн өсөлт дунд болон урт хугацаанд
буурах сөрөг нөлөөг үзүүлэхээс гадна их хэмжээний мөнгөн урсгал нь инфляцийг
өсгөнө гэсэн хүлээлт, таамаглалын дагуу Монголбанк мөнгөний тэлэх бодлогоо
аажмаар өөрчилж бодлогын хүүг 2016 оны 8 сард 15% болгон хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Монгол банкны бодлогын
хүү өндөр байх нь хэрэглээний зардлаар дамжин инфляцийг хянах, инфляцийг
хянаснаар ханшийн савалгаанд үзүүлэх нөлөөллийг бууруулах хэдий ч манай орон
шиг арилжааны банкууд нь санхүүгийн зах зээлийн уур амьсгалыг тодорхойлдог
жижиг зах зээлд бодлогын хүү өсөх нь банк санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн
өртөгийг өндөрсгөж, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарладаг ба эрсдэл өндөртэй ААН,
компаниудыг хувьд эрсдэлийн өндөр прэмиумын нөлөөгөөр өндөр зээлийн хүүгээр
санхүүжих сонголт хийхээс аргагүй байдалд хүргэн
чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, цаашид зах зээлээс
шахагдан гарах нөхцөлийг үүсгэдэг. Энэ нь шууд бус замаар экспортыг бууруулах
нөлөө бий болгож гадны зах зээлд төгрөгийн эрэлт буурснаар ханш сулрах нөлөөг
эргэн үзүүлэх аюултай юм.
1.
Монголбанкны
бодлогын хүү- Бодлогын хүүг өсгөхөд тухайн орны валютын ханш чангарч байдаг. Гэхдээ энэ
нь ихэнхидээ бодлогын хүүг өсгөх тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа
мэдэгдэж эдийн засагт хүлээлт үүсгэсэн нөхцөлд ийнхүү шууд хамааралтайгаар
өөрчлөгдөх боломжтой. Хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд өндөр
өгөөжийг сонирхох нь ойлгомжтой ба Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд гадаад
худалдааны тэнцэл нь дангаараа төгрөгийн эрэлтийг нэмэгдүүлэх, долларын
нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хангалтгүй учраас гадаад валютын урсгалыг
нэмэгдүүлэх нэг арга нь бодлогын хүүг нэмэгдүүлэх юм. 2018 оны 12-р сард АНУ нь
бодлогын хүүгээ 2.25-аас 2.5 болгож өсгөсөн нь хөгжиж буй орнуудын хөрөнгө
оруулалтын орох урсгал болоод гадаад худалдаанд сөргөөр нөлөөлөх боломжтой гэх
хүлээлтийг үүсгээд байгаа ба Монголбанк нь үүний хариу арга хэмжээ болгон
төгрөгийн ханшийн савалгаанаас хамгаалах үүднээс бодлогын хүүг 1%аар нэмэгдүүлэх шийдвэрийг 11 сард гаргасан. Гэхдээ энэ нь
дан ганцаараа төгрөгийн ханшийг тодорхойлогч хүчин зүйл болж чадахгүй бөгөөд
худалдан авах чадвар, Монголбанкны гадаад валютын нөөц, гадаад худалдаа,
хөрөнгө оруулалт, төсөв зэрэг хүчин зүйлсийг давхар авч үзэх шаардлагатай.
Монголбанкны
гадаад валютын нөөц болон төгрөгийн ханшийн хооронд эерэг хамаарал байдаг гэж
хэлж болно. Өөрөөр хэлбэл Монголбанкнаас гадаад валютаар дамжуулан зохицуулалт
хийж байгаа бол валютын нөөц өсөх тусам төгрөг чангарна гэсэн үг юм.
2.
Гадаад
худалдааны тэнцэл-/X-M/ товчхондоо бусад бүх хүчин зүйлс тогтмол байх үед
экспортын хэмжээ нь импортын хэмжээнээс их байгаа нөхцөлд монголын зах зээлд
дэх төгрөгийн эрэлт нь нийлүүлэлтээсээ өндөр байх нөхцөлийг бүрдүүлэхэд
нөлөөлнө. Энэ нь долларын эсрэг төгрөгийн ханшийг чангатгах шалтгаан юм. 2015 онд
экспортын бүтээгдэхүүний 78,8% нь, 2016 онд 70.9%, 2017 онд 79.6% , 2018 онд 94,9% нь эрдэс бүтээгдэхүүн байгаа ба эрдэс бүтээгдэхүүнд үнийн
дүнгээр хамгийн өндөр жин эзэлж байгаа бүтээгдэхүүнүүд нь зэсийн баяжмал,
нүүрс, боловсруулсан болон хагас боловсруулаагүй алт байна. Экспортлож байгаа
улс орнуудын хувьд үнийн дүнгээр хамгийн өндөр нь БНХАУ байна. Энэ нь доллартай
харьцах төгрөгийн ханшийн өөрчлөлт нь БНХАУ-руу гаргаж байгаа эрдэс баялагийн
хэмжээ болоод БНХАУ-д гарч байгаа алт, зэс, нүүрсний үнийн өөрчлөлтөөс,
БНХАУ-ын гадаад худалдааны квот болон татвараас ямар их хамааралтай болохыг
харуулж байна. Импортоор оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүний 66.8%-ийг эрдэс бүтээгдэхүүн /дизель түлш, автобензин/,
автомашин, машин механизм, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл эзэлж байгаа
бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүдийн 90-100%-ийг БНХАУ болон ОХУ-аас оруулж ирж байна. ДНБ 2016 оны 4
улирлаас эхлэн сэргэж 2017 онд ДНБ-ний өсөлт 5.3-д хүрсэн бол 2018 оны 1-р
улирлын байдлаар ДНБ-ний өсөлт 6.4% хүрсэн байна. Эдийн засаг сэргэхийн хирээр экспорт болон
импортын аль аль нь өссөн дүнтэй трэндийг харуулж байна. Гэсэн хэдий ч 2018 оны
11-р сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1,1 тэрбум төгрөгийн ашигтай
байгаа нь өмнөх оны мөн үеээс 672 сая ам. доллараас буурсан үзүүлэлт юм.
Экспортод эзлэх нүүрсний хувь хэмжээ үнэ болон хэмжээнээс хамааран 40%-д хүрч, экспортыг 2018 оны 11-р сарын байдлаар өмнөх оны
мөн үетэй харьцуулахад 794,2 сая ам. доллараар өсөхөд нөлөөлсөн хэдий ч импорт
нь 2018 оны 11-р сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 ам
долларын өсөлттэй гарсан байна. Импортын өсөлтийн гол шалтгаан нь эдийн засгийн
сэргэлтийн үеийн үр дагавар болох машин, механизм, тоног төхөөрөмжийн импортын
өсөлт болон тэдгээрийн сэлбэг хэрэгслийн импортын өсөлт зэргээс голлон
шалтгаалсан байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 сарын байдлыг өмнөх оны мөн үетэй
харьцуулахад импортын өсөлт экспортын өсөлтөөс өндөр буюу гарч байгаа долларын урсгал нь орж ирж байгаа долларын
урсгалаас өндөр байгаа учраас долларын эрэлт өндөр байгаа нь долларын эсрэг
төгрөгийн ханш сулрахад нөлөө үзүүлж байна. /2017 оны 11 сар USD/MNT
-2448.86 байсан бол 2018
оны 11 сард USD/MNT- 2581.88/
Гэсэн хэдий ч
2014-2016 ханшийн хэлбэлзэлийг ажиглахад төгрөгийн доллартай харьцах ханш чанга
харин нөгөө талд гадаад худалдаа, улсын төсөв алдагдалтай хөрөнгө оруулалт
буурсан байх үед яагаад ийм дээрх тодорхойлолтоос эсрэг үр харуулж байсан нь
Монголбанкны гадаад валютын интервенци хийсэнтэй шууд холбоотой. 2016 оны 3-р
улирлаас Монгол банк нь интервенцээ бууруулснаар төгрөгийн ханш суларч эхэлсэн
байна. /
Гадаад
худалдааны тэнцлийн хүрээнд манай улсын голлох экспортлогч болон импортлагч
орон болох БНХАУ болон ОХУ-ын АНУ-тай хийх худалдааны хэлцлүүд, БНХАУ-ын
худалдааны бодлого болон нүүрс, алт, зэсийн баяжмалын эрэлт, нийлүүлэлт, эдгээр
эрдэс баялагийн үнийн өөрчлөлт, шатахууны үнэ зэрэг нь манай гадаад худалдааны
тэнцэлд ихээхэн нөлөөтэй. Энэ нь эргээд долларын /төгрөгийн / эрэлт,
нийлүүлэлтийг тодорхойлогч хүчин зүйлс болж, ханшийг тодорхойлж байдаг.
3.Төлбөрийн
тэнцэл - /энэ нь дотроо худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн
орж, гарч байгаа долларын урсгалыг багтаана. Урсгал данс, хөрөнгийн данс, санхүүгийн
дансны тэнцэлийн нийлбэр нь сөрөг утгатай байвал долларын эрэлт нь
нийлүүлэлтээс өндөр байгааг илтгэх ба дотоод зах зээлд төгрөгийн эсрэг долларын
ханш чангарах буюу төгрөгийн ханш сулрах шалтгаан болно. / 2018 оны 9 дүгээр
сарын байдлаар төлбөрийн тэнцэл ба хөрөнгийн дансны тэнцэл нь 1.1 тэрбум ам.
долларын алдагдалтай гарсан байна. /төгрөгийн ханш суларсаар байгаа/ Энэ нь
өмнөх оны мөн үетэй харьцуулахад 600.5 ам доллараар өссөн үзүүлэлт юм.
Үүнд жишээ болгон
гадаадын шууд хөрөнгө оруулалт болон ханш хоорондын хамаарлыг авч үзье. 2016 оны 3-р улирлаас өсөж эхэлсэн гадаадын
шууд хөрөнгө оруулалт нь 323 сая ам доллараас 2016 оны 4-р улирал гэхэд 447 сая
ам доллар хүрсэн нь, мөн 2017 оны 2, 3 улиралд гадаад шууд хөрөнгө оруулалтийн
өмнөх оны мөн үетэй харьцуулсан дүнгээр илт өссөн нь 2016 оны турш тасралтгүй суларсан долларын
эсрэг төгрөгийн ханшид нөлөө үзүүлж 2017 оны эхний 6 сард төгрөгийн ханш
чангарсан үзүүлэлттэй байсан.
It is impossible to define exchange
rate without knowing fiscal and monetary policy impact on the major
macroeconomic indicators of country which are main regulator powers in economy.
Besides, those policies are adjusted and executed in accordance with prevention
from major programs’ possible negative effect on economy such as IMF’s 3 years
length program with USD 5.5 billion fund.
We can look at the 2016 FY’s situation
as an example of policy adjustment. Deflation, unemployment, debt pressure,
downgraded credit rating, depreciated investors’ trust caused 2016 year economic
downturn. Reaction of the government to the situation was to apply expansionary
fiscal policy by increasing income tax rate and decreasing expenditure.
Starting from the May, 2016, Bank of Mongolia started expansionary monetary
policy through policy interest rate. Besides that, Government has chosen the
method of foreign debt as countermeasure against recession. While we started
discussing about the IMF’s program starting from 2016, finally we got the IMF’s
financing starting from May 2017 which created a positive expectation in the
economy on economic stabilization and expansion in mid-term. / As 2nd quarter of 2017, GDP was USD 7.240
billion and IMF’s fund weighs almost 76% of it which shows that it was an
enough huge amount to have impact on economy/
Under the effect of fiscal and monetary
policies, starting from 4th quarter of 2016, GDP started increasing
and expectation IMF along with a high amount of foreign currency inflow created
certain fear that in case of the MNT depreciation, debt pressure would increase
more and economy would face again decreasing growth in mid term or long term,
as a result of high amount of money supply in the market, expectation on
inflation rate and inflation rate might reach the too high rate. So bank of
Mongolia decided to change monetary policy and increased policy interest rate
up till 15% starting from August 2016. As policy interest rate increases,
consumption decreases. Through decreasing consumption, inflation rate becomes
controllable which will help to stabilize exchange rate. But as commercial
banks’ movement mainly define the climate of our financial market, as policy
interest rate increases, cost of financing for commercial increases and as a
result of it, this restricts money supply in the market. For risky businesses
which wants financing, through high risk premium and high policy interest rate,
their NPL owing to the bank might increase and finally get crowded out from the
market. This situation indirectly decreases export amount and as inflow of
foreign currency decreases, demand for MNT decreases and MNT depreciates.
1.
Policy
interest rate- As
interest rate increases, currency of the country appreciates. But this definite
correlation will work out if only central bank announces about the policy
interest rate well in advance through mass media and create expectation.
Investors and depositors want a high return and developing countries like
Mongolia can’t stabilize the exchange rate only with foreign trade transactions
that are foreign currency’s inflow and outflow since it isn’t enough. Alternative
method to supply the foreign currency inflow could be increasing policy
interest rate. In December, 2018, USA increased its policy interest rate from
2.25% till 2.5%. In international economy, this has created expectation that
USA’s this movement would affect emerging markets’ foreign trade balance and
investment inflow negatively. Align with this, Bank of Mongolia has made
decision to increase the policy interest rate by 1% as protection against
inflation and comparison with USA’s interest rate increase. But this can’t
solely define the exchange rate when PPP, foreign currency resource of the BoM,
foreign trade, investment and governmental budget have impact on it..
It is
possible to say that there is positive correlation between foreign currency
resource of Bank of Mongolia and exchange rate as long as there is regulation
of Bank of Mongolia with help of foreign currency resource such as injection.
2. Foreign trade -/X-M/ generally speaking, when export
surpluses the import under condition of other aspects are constant, demand of
MNT surpluses supply of MNT in the market and it will help MNT appreciate. 78.8%
of the export products in 2015, 70.9% in 2016, 79.6% in 2017 and 94.9% in 2018
was mineral products and highest weigh in mineral products consist of copper
concentrate, coal, processed and semi unprocessed gold. A country weighs highest as value in
export is China.
These statistical information solely
shows that USD/MNT depends on volume and price of mineral products exported to
China, change in the prices of gold, copper and coal, trade quotas and taxes of
the China. 66.8% of imported products account for
mineral products / diesel fuel, gasoline / cars, machinery, equipment and
appliances, and 90-100% of these products are imported from China and Russia.
GDP has recovered from the fourth
quarter of 2016, reaching 5.3 percent in 2017, and GDP growth of 6.4 percent in
the first quarter of 2018. As the economy rebounds, both exports and imports
are showing signs of rising. However, as of November 2018, Mongolia's foreign
trade balance showed a minus surplus of 1.1 billion MNT, falling by 672 million
US dollars in comparison with same period a year ago. Exports in coal exports
reached 40% depending on price and volume exports made which means by November
2018, export increased by 794.2 million USD in comparison with same period from
a year ago. However, imports increased by $ 1.5 billion in November 2018 as
compared to the same period of last year. The main reason for the growth of
imports is the rise of the economic recovery, which is due to the growth of
imports of machinery, equipment and imports, and imports of its spare parts. In
other words, in November 2018, the US dollar outflow was higher than the inflow
of US dollars due to higher import growth than export growth. / November 2017
USD / MNT -2448.86, in November 2018 USD / MNT- 2581.88 /
However, when the
2014-2016 exchange rate fluctuated, the appreciation of the togrog against the
dollar was strong and the foreign investment and the government budget showed deficit. This shows the opposite result of the
theory discussed above, which was directly linked to the foreign
exchange intervention of the Bank of Mongolia/ Bank of Mongolia was injecting foreign currency to the
market using their foreign currency resource/. In the third
quarter of 2016, the Mongolian tugrik was weakening as the Bank of Mongolia reduced
its intervention. /
Within the
framework of the trade balance, Mongolia's major exporters and importers, China
and Russia's US-based trade agreements, China's trade policy and the demand for
coal, gold and copper concentrate, changes in these mineral prices, and fuel
prices has a significant influence on our
foreign trade balance. This is also determinant factor for supply and demand for USD , and determines
the exchange rate.
3. Balance of
payments - / This includes trade,
service, capital flow and financial flow/ . If the sum of the current account,
the capital account, and the financial account balance is negative, the demand
for the dollar is higher than the supply, and in the domestic market, dollar will appreciates and it weakens the tugrug. As of September 2018,
balance of payments and capital balance accounted for $ 1.1 billion loss. The loss is in
the US dollar. This shows an increase of $ 600.5 occurred in the balance compared to the
same period of the previous year.
/ Y-I, the concept
of X-M (Here is an example of the relationship between foreign direct
investment and exchange rate). Foreign direct investment from the third quarter of
2016 rose by $ 323 million to $ 447 million by the fourth quarter of 2016, as
well as by comparison with the previous year's foreign direct investment. Moreover, in 2nd and 3rd
quarters of 2017, FDI increased with noticeable amount in comparison with same
period from a year ago which effected 2016’s exchange rate that MNT has been
depreciated continuously up till 2016 and first 6 months of 2017 shows
appreciated MNT.
Ашигласан тоо мэдээллийн эх сурвалж:
Үндэсний статистикийн хорооны тоон мэдээлэл
Монголбанкны зарласан ханшийн сарын дундаж хөдөлгөөн

No comments:
Post a Comment